Mongolian

From TED Translators Wiki
Jump to: navigation, search

TED Нээлттэй Орчуулгын Төсөл

Энэ бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй сайн дурын орчуулагчдын баг юм. Бид дэлхий даяар болж байгаа TED, TEDx арга хэмжээний үеэр тавигдсан илтгэлүүд болон TED-Ed хичээлүүдийг орчуулан Монгол хэл дээр та бүхэнд хүргэдэг билээ. Энэхүү төсөл нь анх TED-ийн санаачлагаар 2009 онд сайн дурын 200 орчуулагч, 40 хэл, 300 орчуулгатайгаар эхэлж байсан. Өнөөдөр сайн дурын 20000 орчуулагч, 107 гаруй хэл дээр 70000 гаруй орчуулга хийгдсэн байна. Харин монгол хэлний хувьд 2015 оны 10 сарын байдлаар 140 гаруй орчуулга, бүртгэлтэй 100 гаруй орчуулагч байна.

Та дараахь холбоос хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Cheat-Sheet MN.png

Орчуулгын үе шат, дараалал

Аливаа TED, TEDx илтгэл болон TED-Ed хичээлийг орчуулахад хамгийн түрүүнд тухайн илтгэлийг эх хэлээр нь сонсон бичиж тэмдэглэх нь (transcribe) зайлшгүй шаардлагатай. Зөвхөн үүний дараа тухайн бичлэгийг орчуулж (translate) болно. Эдгээр 2 даалгавар дараахь үндсэн үе шатлалыг дамжина:

  1. Тухайн бичлэгээс хамааран бичиж тэмдэглэх эсвэл орчуулах
  2. Хянан шалгах
  3. Нийтлэх

Хадмал орчуулгыг www.amara.org хэмээх сайтаар дамжуулан TED.com болон Youtube хуудсанд гаргадаг бөгөөд ингэхийн тулд заавал TED Орчуулагчаар бүртгүүлсэн байх шаардлагатай. Та энд дарж TED Орчуулагч болоорой.

Бичих тэмдэглэх (Transcribing)

Бичиж тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

  • Сонсголын бэрхшээлтэй хүмүүст тухайн илтгэлийг хүртээмжтэй болгоно,
  • Google хайлтын жагсаалтанд гардаг болгож таны арга хэмжээ илүү олон хүнд хүрэх боломжийг бүрдүүлнэ,
  • Тухайн бичлэгийг бусад хэл рүү орчуулж цааш түгээх боломжтой болгоно.

Бичиж тэмдэглэх даалгавар ямар үе шаттай явагддаг вэ?

Сонссоноо бичиж тэмдэглэнэ

Энэ үед ихэвчлэн 2-4 цагийг зарцуулдаг. Бичиж тэмдэглэхдээ дараахь ерөнхий зарчмыг баримтлаарай:

  • Илтгэгчийн хэлсэн үг бүр гэхээсээ илүүтэйгээр сул үгийг хасч, илэрхий алдааг засаж бичнэ,
  • Нэг хадмал орчуулганд (subtitle) зөвхөн нэг өгүүлбэр бичнэ, өгүүлбэр дуусгаад шинэ өгүүлбэр эхлүүлэхгүй.
  • Дуу авианы дүрслэлийг бичиж тэмдэглэнэ

Цагийг нь тааруулна

Энэ үе ойролцоогоор 1 цаг болдог. Бичиж тэмдэглэсэн текст илтгэгчийн ярианы хурдтай таарч байх ёстой ч уншлагын хурдаас хамаарч зарим тохиолдолд зөрж болно. Харин илтгэгчийг ярьж эхлээгүй байхад текст гарах ёсгүй.

Илтгэлийн нэр, тайлбарыг бичнэ

Илтгэлийн ерөнхий мэдээллийн тогтсон загвар:
Илтгэлийн нэр | Илтгэгчийн овог нэр | Арга хэмжээний нэр
Жишээлбэл: Сэтгэлийн гал | Түвшинжаргалын Саруултөгс | TEDxBagaToiruu

TEDx илтгэлийн тайлбар өгүүлбэрийн тогтсон загвар:
This talk was given at a local TEDx event, produced independently of the TED Conferences.
Энэхүү илтгэл нь TED чуулга уулзалтаас тустаа, бүс нутгийн TEDx арга хэмжээний үеэр тавигдсан болно.

This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at http://ted.com/tedx
Энэхүү илтгэл нь TED чуулга уулзалтын загварыг ашиглан бүс нутгийн иргэд зохион байгуулсан TEDx арга хэмжээний үеэр тавигдсан болно. Дэлгэрэнгүйг http://ted.com/tedx

Орчуулах (Translating)

Дараахь үндсэн зарчмыг баримталж орчуулна:

  • Үг бүрчлэн орчуулахаас зайлсхийж, аль болох гол утга санааг илэрхийлэхийг хичээх,
  • Урт өгүүлбэрийг хоёр мөрт хуваахдаа утгын нэгжээр буюу аль болох холбоо үгийг салгалгүй хуваах,
  • Таслалыг зөвхөн шаардлагатай үед хэрэглэх,
  • Түгээмэл үг хэллэгийн орчуулгыг эндээс үзнэ үү,
  • Үнэт цааснаас бусад хэмжүүрийг өөрийн хэлэнд хэрэглэдэг хэмжүүрт шилжүүлэх (“1 инч” гэвэл “2.54 см” гэж бичнэ)
  • Аливаа нэршлийг сайн судалж орчуулна: оноосон нэр болгон өөр өөр хэлэнд ижил бичигддэггүй, жишээлбэл англиар Spain гэдэг бол монголоор Испани гэж бичнэ. Хүний нэрийг дуудлагаар нь галиглаж бичнэ. Гэвч аль болох цөөн гадаад үг ашиглан монгол хэлний зохих үгээр орлуулна,
  • Аливаа гадаад соёлын үг хэллэг, онигоог монгол хэлэнд үгчлэн орчуулалгүй аль болох ойлгомжтой байдлаар хөрвүүлнэ, жишээлбэл “Wendy’s” гэдгийг “түргэн хоолны газар" гэх мэт,
  • Дууны илэрхийллийг ихэвчлэн нэр үгээр бичнэ, жишээлбэл (Инээд), (Алга ташилт)

Хянан шалгах (Reviewing)

Энэ бол маш хариуцлагатай даалгавар бөгөөд таны тус нэмрээр хамгийн оновчтой, ойлгомжтой орчуулга бусад хүмүүст хүрэх ёстой юм. Тиймээс ч хамгийн багадаа 90 минутын илтгэл орчуулсан орчуулагчид энэхүү даалгаврыг гүйцэтгэхийг зөвлөдөг. Үүнд үг үсгийн, утгын алдааг сайтар хянан шалгаж, шаардлагатай тохиолдолд зарим хадмал орчуулгын уртыг өөрчилж цагийг тохируулна. Үүнээс гадна илтгэлийн нэр, тайлбарыг зөв бичсэн эсэхийг шалгана. Танаас маш их хүч хөдөлмөр гарч, цаг авахаар байгаа бол анх бичсэн хүнд нь өөрийн санал зөвлөмжөө бичээд даалгаврыг эхний шат руу буцааж болно. Энэ даалгаврыг гүйцэтгэхдээ бичлэгийн дууг хаагаад зөвхөн хадмал орчуулгын уншиж, ойлгогдож байгаа эсэхийг шалгах нь тун үр дүнтэй байдаг.

Хэрэгтэй холбоосууд

Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна уу? Amara.org дээр монгол хэл рүү хөрвүүлэх эдгээр даалгавруудаас сонгоорой:
TED Talks:

TEDx Talks:

TED-Ed: